Жавхлан – Эр хүн би чинь

Бороотой тэнгэрээс уйдахдаа
Оддоо газар нь зүүдлэх шиг
Босоо заяагаар өөрийгөө бүсэлсэн
Дээлтэй хийморь нь биш гэж үү эр хүн би чинь

Тахилтай уулын оройгоос
Чулууг нь гуйж хөндөх шиг
Таван хана нь нар зөв тойрсон
Тооно нь биш гэж үү дээ эр хүн би чинь

Манантай уулнаасаа залхахдаа
Мэлмийн сэжүүр нь хөлөрдөг шиг ээ
Миний эзгүйд гал минь санаа алдсан
Голомт нь биш гэж үү дээ эр хүн би чинь

Салхитай саарал намраас нь
Навчаа гуйж үлдээх шиг
Цайны дээж нь тогоондоо хүлээсэн
Айлын хоймор нь биш гэж үү дээ эр хүн би чинь

Нүгэлтэй хорвоог эндүүрэхдээ
Нулимсаа ханцуйдаа нуудаг ч гэсэн
Нүүгээд ирдэг шувуудын цувааг
Уйлж л угтаагүй гэж үү дээ эр хүн би чинь

Ижий аавын залбирлаар
Заяагаа дуудсан эр хүн би чинь
Инээж уйлдаг нарны доор
Ийм л амархан гудайна гэж үү эр хүн би чинь

Sign Up for Our Newsletter