Баярцэнгэл, Ану – Чиги тиги бүүм

Хайртай юу гэхээр хайр юу юм гэх юм
Хайргүйгээр хийхийг яг юу гэж хэлэх юм
Надаас тэр нэхэх юм нарнаас том дэлхий
Найзууд байя гэхээр хайргүй юм уу л гэх юм

Дурлал торниулж хайр болгох гэж хоёулаа хөглөх юм аа
Далавч ургуулж хамтдаа нисэх гэж чамайгаа хөтөлсөн юм аа
Ялихгүй маргаан шалихгүй шалтгаан амьдралд мундахгүй юм аа
Ялагчгүй тулаанд халхавчгүй хүрэн зүрх л даарах юм аа

Хөөрхөн хайраа чиги чиги бүүм
Зөөлөн хайрлая тиги тиги бүүм
Хөөрхөн хайраа чиги чиги бүүм
Зөөлөн хайрлая тиги тиги бүүм

Нэг өдрийн визээр
Бие биенээ шагнаад
Нэг цагийн дараа ирж авдаг нь хэн бэ
Хором бүрт намайгаа хайж тэмтрэх хэрнээ
Холдож чадна аа гэж бардамнах нь юу вэ
Үүлэнд хүрдэг шатаар чамайгаа үүрээд гаръя би
Зүрхэн дээгүүр нисэх шувуудын үүрийг харуулъя
Дүүлэн нисье хөөрөн догдлоё нүүрээ даръя би
Өөр хүнд хэрвээ татагдах юм бол

Ум дари дудари
Хөөрхөн хайраа чиги чиги бүүм
Зөөлөн хайрлая тиги тиги бүүм
Хөөрхөн хайраа чиги чиги бүүм
Зөөлөн хайрлая тиги тиги бүүм

Чамгүйгээр ирээдүйгээ харах боломж үгүй билээ чи минь мэднэ дээ
Надгүйгээр яваад олох аз жаргал гэж бий юу наддаа хэл л дээ
Хаалга саваад гарч чадна булан тойроод санаж эхлэнэ үнэн л юм чинь тэ
Сайхан бүхнээ мартаад хоёул хааяа яагаад маргалддагийг бурхан л мэднэ дээ

Хөөрхөн хайраа чиги чиги бүүм
Зөөлөн хайрлая тиги тиги бүүм
Хөөрхөн хайраа чиги чиги бүүм
Зөөлөн хайрлая тиги тиги бүүм
Хөөрхөн хайраа чиги чиги бүүм
Зөөлөн хайрлая тиги тиги бүүм
Хөөрхөн хайраа чиги чиги бүүм
Зөөлөн хайрлая тиги тиги бүүм

Sign Up for Our Newsletter