MVCHI – Free Yourself

Өөрийгөө чөлөөл
Өнгөрснийг мартъя би
Өчигдөр хэцүү байсан ч
Өнөөдөр арай өөр
You know, you know, you know, you know
You know I’m said everything’s gonna be okay

Би түүнд хүснэ
Аз жаргал хайрыг хүснэ
Амьдралд минь байсан ирсэн явсан бүхэнд сайхныг хүснэ
Миний сэтгэл дуусашгүй
Итгэл гэдэг нугарашгүй
Гэсэн хэдий ч өнгөрсөн дурсамжийг эргээд сөхөхгүй

Хаашаа ч хамаагүй гүймээр сэтгэл хааяа давчуу
Хэнтэй ч байсан намайг ойлгох хүнгүй хотоор ганцаар
Зүрх тархи 2 минь зөрөлдөх нь олон бий
Зун цагийн дараах нам гүмд бодох зүйлсүүд олон бий

Өөрийгөө чөлөөл
Өнгөрснийг мартъя би
Өчигдөр хэцүү байсан ч
Өнөөдөр арай өөр
You know, you know, you know, you know
You know I’m said everything’s gonna be okay

Бүгд надад заахыг хүснэ
Энэ ийм байна
Тэр яг тийм байна
Тэртээд өнгөрсөн асуудлуудыг бодож хааяа тээршаах үе байна
Гэсэн хэдий ч бүх зүйл өөр байна
Өөрөөс өөр хүнд найдсан үе байна
Өвдөг шалбарч уйлан суухад миний хажууд зөвхөн би байв

Бүх зүйл надад байсан ч
Нэг зүйл дутуу байх шиг
Энэ мэдрэмж надад байсаар нилээн удлаа
Харанхуй ойд төөрөх мэт
Хөлгүй далайн гүнд сэлэх мэт
Хаа хүрхээ мэдэхгүй ч урагшаагаа явсан өдрүүд минь

Өөрийгөө чөлөөл
Өнгөрснийг мартъя би
Өчигдөр хэцүү байсан ч
Өнөөдөр арай өөр
You know, you know, you know, you know
You know I’m said everything’s gonna be okay

Sign Up for Our Newsletter