Г. Алтанхундага Г. Алтанбагана – Сайн нөхрийн ерөөл

Үг: Д. Пүрэвдорж АУЗ, ХБ, ШТ
Ая: Д. Баттөмөр УГЗ

Заяаны сайн нөхрөө гэж чамайгаа
Замын уртад ханилан байж танилаа
Аяны дөрөөнд үй зайгүй үерхэж
Ахан дүүс шиг үнэхээр сайхан даслаа

Зулай зулайгаа гишгэж төрөөгүй ч
Зуун насны халуун төрлөө оллоо
Зуурдын бишээ үүрдийн учралаар
Зураг нийлсэн сайхан нөхөд боллоо

Хаана ч явсан дурсан санахаар
Халуун журмын анд найзууд байя
Хүссэн цагт нэгэндээ түшиг болохоор
Хүний чанараа хайрлан хадгалж явъя

Алтан дэлхийн хамгийн дээдийг
Ашдын жаргалыг чамдаа би хүсье
Амар мэнд санасан ёсоор дэлгэрч
Ахин уулзахын сайхан ерөөл тавья

Sign Up for Our Newsletter