Энх-Эрдэнэ – Чамтай л үлдэнэ

Харц нь нэг л зөөлөн
Хайраараа чи төөнөнө
Хиймэл хүйтэн хорвоод
Хэлбэр хөөгөөгүй чи үнэн
Харвах одод олон ч
Харин чи минь наддаа л ганц
Хайрын ертөнцийн минь
Хамгийн үзэсгэлэнтэй гүнж

Эргэх дэлхийн тэнхлэг
Өөгүй тэгш биш налуу ч
Эргэлзээгүй би чинь
Чамд татагдсан залуу

Бусдын явсан замнал
Буруу зөв нь бүү мэд
Бурхан надад боломж өгсөн ч
Буцахгүй би чамтай л үлдэнэ
Үлгэр шиг өрнүүн
Үргэлжлэл битгий хай
Хүмүүний амьдралд чи бид
Хүрэх газраа л ирсэн байна

Эргэх дэлхийн тэнхлэг
Өөгүй тэгш биш налуу ч
Эргэлзээгүй би чинь
Чамд татагдсан залуу

Sign Up for Our Newsletter