Анхмаа – Хамаагүй

Хайрын дуу сонсмооргүй байна
Хэн ч залгасан авмааргүй байна
Би надтай ярилцах цаг нь болсoн
Бид чамтай одоохондоо салсан

Цаг агаар хамаагүй
Орноосоо босохгүй
Толиндоо харахгүй
Нүүрээ би будаагүй ээ
Өдөр шөнө хамаагүй
Цонхоор нар орохгүй
Залгасан ч авахгүй
Чамайг би бодоогүй ээ

Юуны ч тухай бодмооргүй байна
Утсаа би нээж хармааргүй байна
Өнгөрснийг бодохгүй зөвхөн одоо
Чамгүй байх үнэхээр тухтай надаа

Цаг агаар хамаагүй
Орноосоо босохгүй
Толиндоо харахгүй
Нүүрээ би будаагүй
Өдөр шөнө хамаагүй
Цонхоор нар орохгүй
Залгасан ч авахгүй
Чамайг би бодоогүй ээ

Sign Up for Our Newsletter