Наагий – Чи ямар гоё юм бэ

Улаан даашинз, ягаан уруул, энхэр харц
Тансаг үнэр бусдыг өөртөө татан чи алмайруулж байна
Өө чинь ямар гоё юм бэ
Их хотыг чимэн гайхуулах бүсгүйчүүд энд олон
Тэд дундаас чи тодрон асаж байна
Энэ үдэш чиний инээд ялдам төрх чинь харц булааж байна
Өө чи яг над руу харлаа
Огт эргэлзэхгүйгээр бие бие рүүгээ алхлаа
Гарыг чинь гуйя оройжингоо хамт
Өндөр өсгийт хар лакан ботинк дээр шөнөжин бүжиг хийе

Тэр чамайг харсан
Тэр чамд дурласан
Өөр хэн ч түүнийг чам шиг автуулж чадаагүй
Зүрхийг минь хулгайл зөвшөөрөлгүйгээр
Зөрөөд өнгөрөх хооронд зүрх сэтгэлд гал асаана
Уруулын будагтай тод үнсэлт үлдээе
Яаж илэрхийлэхээ мэдэхгүй чамтай л баймаар байна

Өө чи яагаад ийм юм бэ
Яг л шилэн хоргон дотор гялалзах алмаз шиг
Тэд чамд шунана чамд би дурлана
Зөрөөд өнгөрөх хооронд бардам сэтгэл өвдөг сөхөрлөө
Өө чи яагаад ийм юм бэ
Өнгөрсөн цаг хугацаанд чи хаана байснаа хэлээч
Чи гайхуулна сэтгэл догдлуулна

Зүрхийг минь хулгайл зөвшөөрөлгүйгээр
Зөрөөд өнгөрөх хооронд зүрх сэтгэлд гал асаана
Уруулын будагтай тод үнсэлт үлдээе
Яаж илэрхийлэхээ мэдэхгүй чамтай л баймаар байна
Зүрхийг минь хулгайл зөвшөөрөлгүйгээр
Зөрөөд өнгөрөх хооронд зүрх сэтгэлд гал асаана
Уруулын будагтай тод үнсэлт үлдээе
Яаж илэрхийлэхээ мэдэхгүй чамтай л баймаар байна

Sign Up for Our Newsletter