Төгсбаяр, Төмөрчөдөр – Тэндээс сонсоно

Найз минь чи
Амьдралын далайд хамтдаа сэлүүрдэх
Итгэлийн минь тэнхээ
Анд гэдэг чинь
Алт мөнгө хоёроор үнэлэгддэггүй
Үнэнч сэтгэлийн бахархал

Хайртай гэж хэлээгүй ч хайр байдаг юм аа
Цохилох зүрх цаг хугацааг найз гэдэг юм

Би бороон дунд норж алхана
Би салхинд гандаж гундана
Би хаанаас ч хайж олохгүй нь ээ
Би зүүдэндээ мэгшинэ
Би оддын зүг рүү ширтэнэ
Би юуг ч буцааж чадахгүй нь ээ
Чамайг явсны дараа
Чив чимээгүй амьдрал
Гитарын утас тасрах нь ээ
Чамайг үгүйлж суух даа
Хундага дарс гашуун
Ганцаардлын нулимс урсах нь ээ
Найз минь надтай хамт нар мандахыг хараач
Найз минь надтай хамт энэ дууг дуулаач

Би бодлын манан дундуур
Би хүслээ өөртөө шивнэнэ
Би орчлонгийн орон зайд төөрөх нь ээ
Би хүрч очихыг хүснэ
Би үгүйлэн дуулна
Би чамтай хамт байна гэж шивнэнэ ээ

Чамайг явсны дараа
Чив чимээгүй амьдрал
Гитарын утас тасрах нь ээ
Чамайг үгүйлж суух даа
Хундага дарс гашуун
Ганцаардлын нулимс урсах нь ээ
Найз минь надтай хамт нар мандахыг хараач
Найз минь надтай хамт энэ дууг дуулаач

Анд минь
Амьдрал яагаад чамайг надад өгсөн юм гээч
Хүүхэд нас хөгжилдөх инээдээр дутна гээд
Залуу нас итгэлийн минь гал үгүй даарна гээд
Салхи дагна зүг чиг үгүй уруудна гээд
Зах хязгаар үгүй тэнгист сэлүүр үгүй ганцаардана гээд
Амьдрал чин үнэнч сэтгэлийг бэлэглэсэн
Найз минь хайртай гэж хэлээгүй ч хайр байдаг
Миний найзын сайхан сэтгэлийг дуулаач
Хайр байдаг
Миний найзын үнэнч сэтгэлийг магтаач
Үүрд хамт надтай байгаач
Найздаа дуулаач
Би байна
Найздаа дуулаач
Сонсож байна
Надтай дуулаач найз минь

Найз минь хамтдаа дуулаач
Энэ дууг хамт дуулаач
Үргэлж хамтдаа байсаар байна
Найз минь

Би бороонд норж алхана
Би салхинд гандаж гуниглана
Би хаанаас ч хайж олохгүй нь ээ
Би зүүдэндээ мэгшинэ
Би оддын зүг рүү ширтэнэ
Би юуг ч буцааж чадахгүйн ээ
Найз минь надтай хамт нар мандахыг хараач
Найз минь надтай хамт энэ дууг дуулаач

Sign Up for Our Newsletter