Одоор чимсэн
Тэртээд харагдах тэнгэр өөд ширтлээ
Салхи намуухан намуухан сэвэлзээд
Бодол санаа минь тэнгэрт
Нислээ
Түүнтэй би
Орчлон хорвоог ажралгүй даван туулна
Ганцхан тэр л зүйл сэтгэлийг минь дүүргээд
Хичнээн бялхам их хайр вэ
Бялуурах нь ээ
Одооноос би ганцаардахгүй
Одооноос би төөрөхгүй
Гэрэл гэгээ
Аз жаргалаар
Дүүрэн сайхан
Амьдарна аа
Тэр газарт
Өөрийгөө таниад өнгөрснөө уучилдаг
Амар амгаланд уусаж шингээд
Бодол санаа минь цэлмээд
Ирдэг
Энэ ертөнцийн
Нэгээхэн хэсэг болсондоо баярлана
Үүрдийн биш зуурдын үзэгдлийг
Ухаар ч ойлгож л явна аа
Гайхалтай нь
Одооноос би ганцаардахгүй
Одооноос би төөрөхгүй
Гэрэл гэгээ
Аз жаргалаар
Дүүрэн сайхан
Амьдарна аа
Одооноос би ганцаардахгүй
Одооноос би төөрөхгүй
Гэрэл гэгээ
Аз жаргалаар
Дүүрэн сайхан
Амьдарна аа