Догдолмоор л байна
Догдлох сэтгэл зүрх минь
Долгион таарах тэр л чинийхээ дүрийг би хайна
Доргих хэмнэл минь зүрх сэтгэлийг ниргэнэ
Долоон уулын цаадах дотор хүн минь сэргэнэ ээ
Харц минь дурлал шиг халуун дулаан төөнөнө би
Хамаг ухаан санаа чинь хадууран төөрөх вий
Дурлал хайрын минь галт уул нь хайлж оргилно
Дуугаа хангинуулж галын дохиолол чинь орилно
Сайндаа л чи намайг seen-дэнэ
Гэвч бодлын гүндээ сэтгэл чинь сандрана
Би дуундаа л чамайгаа шингээнэ
Хэнэггүй дүр унтарч, мөдхөн чи хандрана
Догдолмоор л байна
Догдлох сэтгэл зүрх минь
Долгион таарах тэр л чинийхээ дүрийг би хайна
Доргих хэмнэл минь зүрх сэтгэлийг ниргэнэ
Долоон уулын цаадах дотор хүн минь сэргэнэ ээ
Хайрламаар л байна, хамаг санаа бодол минь
Халуу дүүгэн шатах чинийхээ хайрыг хүлээнэ
Тоолгомоор л байна, торон дотрох зүрх минь
Тогос адил гоёмсог өдөө чи гайхуулаач
Сайндаа л чи намайг seen-дэнэ
Гэвч бодлын гүндээ сэтгэл чинь сандрана
Би дуундаа л чамайгаа шингээнэ
Хэнэггүй дүр унтарч, мөдхөн чи хандрана
Сайндаа л чи намайг seen-дэнэ
Гэвч бодлын гүндээ сэтгэл чинь сандрана
Би дуундаа л чамайгаа шингээнэ
Хэнэггүй дүр унтарч, мөдхөн чи хандрана