Энэ л цас чиний зүрхэнд миний хэлэх үг бүрийг хүргэнэ
Энэ шинэ жил чиний амьдралд хамгийн тодоос тод дурсамж үлдэнэ
Хамгийн тодоос тод дурсамжийг үлдээе
Хайрыг өгсөн харцны хариуд нь зөөлөн мишээе
Хажууд чинь байх хугацаа өнгөрнө богинхон
Харин илүү удаанаар байж болохсон
Өнгөрсөн хугацаанд сайн байсаны чинь бэлэг бол би
Өөрийн минь доторх хүүхдийг олж харсан хүн нь чи
Гацуур модны гэрэл зөөлөн анивчина
Гадаа будрах цасан ширхэг гялалзана
Энэ л цас чиний зүрхэнд миний хэлэх үг бүрийг хүргэнэ
Энэ шинэ жил чиний амьдралд хамгийн тодоос тод дурсамж үлдэнэ
Сэтгэл доторх олон дурсамжуудаа
Сэрүүн орой ганцаар уудланхан суухдаа
Салхи шиг хурдан шуураад өнгөрөх он жилд
Сайхан дурсамж бүхэн минь л ойр үлджээ
Эргээд харахад алдаа оноо дүүрэн цаг хугацаа
Гэсэн ч эндээс өөрийгөө бид бүтээж цаашилцгаана
Өнөөдөр надад байгаа бүхэнд талархана
Өчигдөр болсон зүйл ч үл мартагдана
Аз жаргал хайр дурлал миний зүрхийг дүүргэнэ
Амьдралд минь ирсэн чамайг бас хайраар дүүргэе
Тэргэл сарны доор намайг чи минь үнсээч
Тэвэр дүүрэн улаан сарнайг надад чи минь бэлэглээч
Энэ л цас чиний зүрхэнд миний хэлэх үг бүрийг хүргэнэ
Энэ шинэ жил чиний амьдралд хамгийн тодоос тод дурсамж үлдэнэ