Набо – Танихгүй охинд илгээсэн захидал

Тэр сэтгэлийн гүндээ нуусан зөөлөн гуигтай
Түүний нүдийг харах бүрт бодол дүүрэн уйтгартай
Тэр зөөлөхнөөр үлээх ч салхинаас
Түүнийг хамгаалж өгмөөр байна
Жаргах нарны жаргалыг түүнд өгмөөр байна

Хүйтэн бас харанхуй энэ хорвоог
Ганцхан чамтайгаа л туулах гэсэн юм
Нар бас би сар шиг дагамаар байна
Харанхуй замыг нь гэрэлтүүлмээр байна
Хүнд хэцүү цаг үе бүхэнд чинь
Хэрэгтэй гэвэл би тэвэрч өгье
Хүрэх зам тэртээ хол байх хэрнээ
Чамтай хамт байвал ойрхон тэнд хүрнэ ээ

Тэр сэтгэлийн гүндээ нуусан зөөлөн гуигтай
Түүний нүдийг харах бүрт бодол дүүрэн уйтгартай
Тэр зөөлөхнөөр үлээх ч салхинаас
Түүнийг хамгаалж өгмөөр байна
Жаргах нарны жаргалыг түүнд өгмөөр байна

Чи сэтгэлийн гүндээ нуусан зөөлөн гунигтай
Чиний нүдийг харах бүрт бодол дүүрэн уйтгартай
Тэр зөөлөхнөөр үлээх ч салхинаас
Чамайг хамгаалж өгмөөр байна
Жаргах нарны жаргалыг чамд өгмөөр байна

Чамтайгаа хорвоог би туулах гээд
Зөвхөн чамдаа би зориулаад дуулах гээд
Чиний сэтгэлд чинь нийцах гэж хичээнэ ээ
Гэхдээ мэднэ ээ би өөрийнхөө хэмжээгээ
Чи минь эгдүүтэй харахад жив жижигхээн
Хэзээ ч хатууг би чамдаа би үүрүүлэхгүй ээ
Тиймээс хамгаалах чулуу чинь би л байя гээд
Хичнээн хол ч бай чамдаа би гүйж ирнэ ээ ээе

Sign Up for Our Newsletter