Инээмсэглэн хажуугаар зөрөхөд
Энэ бүхэн эхэлсэн миний зүрхэнд
Сэтгэл бодолд минь зөвхөн чи дүүрсэн
Сэрэх бүрдээ догдлох сэтгэл хөөрсөөр
Харахыг хүссэн ч хамт байхгүй болохоор
Харцыг чинь би алсаас харан төсөөлнө
Хамгийн хүчтэй мэдрэмж намайг тойрсоор
Харах бүрдээ үргэлж шинээр дурлана
Ямар нэг шалтгаангүйгээр татагдана
Түүний байгаа байдал улам таалагдаад
Ямар нэг шалтгаангүйгээр татагдана
Тийм тийм энэ бол чи
Чамд би шалтгаангүйгээр татагдана
Чиний байгаа байдал улам таалагдаад
Чамд би шалтгаангүйгээр татагдана
Тийм тийм энэ бол чи
Энгийн хэрнээ ихэмсэг дөлгөөхөн
Өөрийнхөөрөө байгаа нь өхөөрдөм
Бодол минь зөвхөн чамаар л дүүрсээр
Энэ сэтгэл минь дээд цэгтээ хүрлээ
Хараад л баймаар энэ инээмсэглэл
Хамгийн сайхан нь эндээс л эхлэнэ
Эрхэлж туниад надаар нэг аргадуулаач
Ирэх бүх цаг хугацааг хамт туулаач
Ямар нэг шалтгаангүйгээр татагдана
Түүний байгаа байдал улам таалагдаад
Ямар нэг шалтгаангүйгээр татагдана
Тийм тийм энэ бол чи
Чамд би шалтгаангүйгээр татагдана
Чиний байгаа байдал улам таалагдаад
Чамд би шалтгаангүйгээр татагдана
Тийм тийм энэ бол чи