Д.Хишигбаяр – Насны ганцхан хань

Үг: Д.Амгалан Ая: Р.Ганбат

Нарны хорвоод заяаснаас хойш
Наадаж наргилгүй ч яахав дээ хө
Насны ганцхан ээлтэй ханиа
Нартын алганд гундаахгүй юмсан

Халуун хүйтнийг халгаж туулахад
Хажууд хэн минь түшдэг билээ дээ
Буцах цагийн аясыг таарахаар
Буурайлж нэг маань үлдэнэ шүү дээ хө

Сарны хорвоод саатснаас хойш
Санаж марталгүй ч яахав дээ хө
Сэтгэлийн уяа энхрий ханиа
Итгэлийн элгий нь сэвтээхгүй юмсан

Халуун хүйтнийг халгаж туулахад
Хажууд хэн минь түшдэг билээ дээ
Буцах цагийн аясыг таарахаар
Буурайлж нэг маань үлдэнэ шүү дээ хө

Алаг хорвоог таньснаас хойш
Аагиж явах ч яамай юу даа хө
Алдаж оноход энэрэлтэй ханиа
Амьдын жаргал эдлүүлж явъя даа

Халуун хүйтнийг халгаж туулахад
Хажууд хэн минь түшдэг билээ дээ
Буцах цагийн аясыг таарахаар
Буурайлж нэг маань үлдэнэ шүү дээ хө

Sign Up for Our Newsletter