Баярцэцэг – Өлгийн дууны бүүвэй

Орчлонгийн зулай дээр туяхан хөлөө жийгээд
Одтой тэнгэрийн доор мэлмий юугаа нээгээд
Өрлөг эхийн хайрын мишээлд өссөн ч
Өлгийн дууг бол би сонссон юм гэнэ лээ
Хичнээн өдөр халуун элгэндээ тэвэрсэн юм бол
Хичнээн шөнө унтах нойроо умартсан юм бол доо
Гуниг баярыг ээлжилэн хослуулсаар
Голт зүрхийг нь би тэвтээсэн билээ

Ээ бүүвэй ээ ээ бүүвэй
Ээ бүүвэй өлгийн дуу мөнхийн дуу

Хүү минь ухаан сууж сайн хүн болоорой
Хөдсөн өлгийнөөс ниссэн шувуухай юм шүү
Эрдэм номын далай есөн хүслээр
Эх орноо бахдан хайрлаж яваарай
Харь элгийн хүн ч өлгийн дууг ч ойлгодог билээ
Харгис дайсан ч өлгийн дуунд уярдаг юм билээ
Эхийн сүүний амьтай эх орон
Хан хорвоо шүлгийн дуунд уяарна

Ээ бүүвэй ээ ээ бүүвэй
Ээ бүүвэй өлгийн дуу мөнхийн дуу
Ээ бүүвэй ээ ээ бүүвэй
Ээ бүүвэй өлгийн дуу мөнхийн дуу

Sign Up for Our Newsletter