Тойгон ембүү оддыг нь
Асгаж цацсан тэнгэр доор
Товхон хээрийн хатираа ергөөн дээр
Мойлхон нүдэн чам руугаа
Мичидээс урьтаж довтолно оо
Морьдын туурай очтой цавчилна аа
Наран сарыг эвхэнхэн
Найман ганзага дэрвэнхэн
Насны амраг чамдаа яаранхан
Хайрын харцаар ширтэнхэн
Халуун үгсээ шивнэнхэн
Ханилан жаргах хүсэл дүүрэнхэн
Хээр талын дээгүүр дүүлэнхэн
Цээжний гүндээ хайр нь дүүхэлзэнэ
Талимаа намжир тавилангийн
Амсар тэвдүү учрал дээр
Айраг хөлчүү намрын буурин дээр
Танхил хонгор чам руугаа
Нарнаас өрсөж довтолно оо
Тавхан өртөө газрыг товчилно оо
Дээлийн товч нь харшинхан
Дэнжийн толгод намсанхан
Дэндүү санасан сэтгэл яаранхан
Хайрын харцаар ширтэнхэн
Халуун үгсээ шивнэнхэн
Ханилан жаргах хүсэл дүүрэнхэн
Хээр талын дээгүүр дүүлнэ ээ
Цээжний гүндэх хайр нь дүүхэлзнэ ээ
Хээр талын дээгүүр дүүлнэ ээ
Цээжний гүндэх хайр нь дүүхэлзнэ ээ