Үг: Х.Болормаа Ая: Ц.Чулуунбат
Нуурын мандалд будан татаад
Намуун байгаль зүйрмэглэн нойрслоо
Саран авхай салхиар тоглон
Сайхан чиний минь нүүрийг илбэнэ
Сайхан чиний минь нүүрийг илбэнэ
Сэрэмгүй зүүдэнд умбан наадаж
Сэтгэлт чамтайгаа цэнгэн суухад
Сүүн цагаан шөнийн одод
Шүүрс алданхан биднийг ширтэнэ
Шүүрс алданхан биднийг ширтэнэ
Хүслийн дуу зүрхэнд уянгалаад
Хаврын үдэш сэтгэлд хоногшино
Хонгор чи минь намайгаа мартсан ч
Хайр сэтгэл минь дуу болон үлджээ
Хайр сэтгэл минь дуу болон үлджээ