Авдраас олсон
Чихэр ахаас нуусан
Атганд хайлан урссан
Амтыг нь одоо дурсана
Алгын чинээ
Дүү минь өөдөөс мишээнэ
Хүйтэн өвөл айсуй
Ханьтай байхад айхгүй
Хэзээ ч намайг дууд
Хаана ч явсан шууд
Хэзээ ч намайг дууд
Хаана ч явсан шууд
Очно оо
Яарвал даарна
Ахын хувцас таарна
Хүйтэн гараа пааранд
Түүсэн цэцэг вааранд
Хайруу өвлийг
Өнтэй даван туулъя
Ичээнд ороод нойрсох
Баавгай болох юмсан
Хэзээ ч намайг дууд
Хаана ч явсан шууд
Хэзээ ч намайг дууд
Хаана ч явсан шууд
Очно оо
Авдраас олсон
Чихэр ахаас нуусан
Атганд хайлан урссан
Амтыг нь одоо дурсана
Алгын чинээ
Дүү минь өөдөөс мишээнэ
Хүйтэн өвөл айсуй
Ханьтай байхад айхгүй
Хэзээ ч намайг дууд
Хаана ч явсан шууд
Хэзээ ч намайг дууд
Хаана ч явсан шууд
Очно оо, очно оо