S4 – Энэ бол хайр

Хайраас зугтах гээгүй
Харин олох гээд гүйнэ
Хэнийг хайрлах зүрх юм бэ
Хүлээх хэцүү байлаа гээд
Яалтай ч билээ
Цаг нь ирэхийг хүлээх үү

Чамд хайртай билээ
Гүн дурласан гэхдээ
Чиний сэтгэл хаана юм бэ
Хамаг хайраа чамд өгчихөөд
Хаачих ч билээ
Өөрөө ирэхийг чинь хүлээх үү
Хүрч очих уу

Хайр үнэн хэрэгтээ
Хамгийн үнэтэй хэрэгцээ
Шөнийн зүүдэнд үлдсэн зэрэглээ
Зэрэгцээд суугаад тэврэх үед
Тийм л үгээр зүйрлэшгүй зүйл

Хайр зүрхэнд хэлэхдээ
Хүчтэй мэдрэмж үлдээнэ ээ
Зүрхний голд үүрэлдэг хүлээстэй
Зуун зуунаар наслах мөртлөө
Тийм л үгээр зүйрлэшгүй зүйл
Энэ бол хайр

Бусдаас хайр нэхээгүй
Итгэл даах бие хүн
Бодлын далайн дунд гарц хайна
Үнсээд үлдээсэн хайрыг чинь шингээе
Насаа дуустал хамт амьдрах уу

Хайр үнэн хэрэгтээ
Хамгийн үнэтэй хэрэгцээ
Шөнийн зүүдэнд үлдсэн зэрэглээ
Зэрэгцээд суугаад тэврэх үед
Тийм л үгээр зүйрлэшгүй зүйл

Хайр зүрхэнд хэлэхдээ
Хүчтэй мэдрэмж үлдээнэ ээ
Зүрхний голд үүрэлдэг хүлээстэй
Зуун зуунаар наслах мөртлөө
Тийм л үгээр зүйрлэшгүй зүйл
Энэ бол хайр

Sign Up for Our Newsletter