Чиний нүднээс би өөрийгөө харж
Зогсох дуртайг минь чи мэдэх үү
Төсөөллийн ертөнцдөө энэ үеэ би мөнхлөөд
Тэнгэрийн зүг би ганцаар нислээ
Би чамд хайртай гэж л бороо шивнэнэ
Чагнаарай
Би чамд хайртай гэж л салхи дуулна
Сонсоорой
Гар чинь зүрхэнд минь хүрч үзэхэд
Ганцхан чамдаа хайртайг мэдэрсэн үү
Үг дуугүйхэн харц чинь намайг уяраагаад байна
Үггүй дуу гэдэг нь энэ үү
Би чамд хайртай гэж л бороо шивнэнэ
Чагнаарай
Би чамд хайртай гэж л салхи дуулна
Сонсоорой
Би чамд хайртай гэж л бороо шивнэнэ
Чагнаарай
Би чамд хайртай гэж л салхи дуулна
Сонсоорой