Бүлээн бүлээн үлээсэн салхи чам руу яараг
Хүлээн хүлээн хүлээсэн учрал яруу найраг
Аавын хүүгийн зүрх тэр л бүсгүйг хүсэн цохилно
Анхны болзоонд норон гүйсэн хоёр сэтгэл догдолно
Ахин хэзээ ч дурлахгүй гээд ганцхан чамд өгсөн
Атгахан зүрх минь одоо ганцхан чинийх болсон
Хайр анхны харцаар сэтгэл чам руу тэмүүлсэн
Хамгийн сайхан бүхнийг бид бие биедээ мэдрүүлсэн
Хайр, хайрын минь дуунд
Хамтдаа хоёул бүжье
Нандин минь
Хайр, үүрдийн минь хайр
Сэтгэлд минь наран болон гийгээрэй
Гадаа цас шуурч, ширүүн бороо орсон ч
Хайр нь чамдаа очно гэдэгт эргэлзэлгүй итгээрэй
Сэтгэлд дулаахан хайрандаа шатаж явахад
Энэ зэргийн халуун хүйтнийг
Чиний төлөө би давахад хэзээд бэлэн би
Чиний эр хүн болоход хэзээд бэлэн би
Чиний төлөө зогсоход хэзээд бэлэн би
Хэзээд бэлэн
Хаврын анхны бороонд цэцэрлэг дотор хоёул нороод
Хайр дурлалын шивнээ яриаг хүүрнэн өгүүлээд
Жаргалын зүг зөвхөн чи бид хоёр алхаж байна
Учрах бүхнийг хамтдаа туулъя хайрт минь
Би ганцхан зүрхтэй
Тэр зүрх эзэнтэй
Тэр эзэн нь чи л дээ
Хайрт минь мишээгээрэй
Сая л би чиний сэтгэлд асар том байснаа мэдлээ
Сайхан минь итгээрэй бидний ирээдүй гэрэлтэй
Хайр, хайрын минь дуунд
Хамтдаа хоёул бүжье
Нандин минь
Хайр, үүрдийн минь хайр
Сэтгэлд минь наран болон гийгээрэй
Чиний нүд, чиний харц, чиний дуу
Чиний бүх зүйл тийм яруу
Чиний үг, чиний дүр, чиний гар
Чиний бүх зүйл чинь хайр уу
Чиний дуу хоолой уяхан
Чиний алхаа гишгээ туяхан
Чиний бодол хүсэл сайхан
Чиний чиний бүх зүйл сайхан
Зүрх луг луг хийнэ
Бүрхэг үүл арилж гийнэ
Бүгдийг бид тэвчинэ
Бусдын юу гэх нь хамаагүй
Гол нь бид нэг нэгэндээ
Итгэх нь гол нь шүү дээ
Дэм дэмэндээ алсаа харж аз жаргалдаа хайлж
Нэг л насаараа зөвхөн хоёр биенээ хайрлаж явъя
Андгайлан тангарагаа өгч
Амьдралд хөл тавихад бэлэн байна
Амраг минь хоёул туулж давъя
Хайр, хайрын минь дуунд
Хамтдаа хоёул бүжье
Нандин минь
Хайр, үүрдийн минь хайр
Сэтгэлд минь наран болон гийгээрэй