Чиний минь хацар дээр
Миний уруул эрхлэхэд
Салхины аясаар хайр минь
Сайхан үнэрээр анхилдаг
Нүднээс чинь урсах
Надин хайрын харцыг
Надад зориулсан гэхээр
Нулимс минь мэлмэрнэ
Чиний минь зүрхэн дээр
Миний дурлал эрхлэхэд
Тэргэл саран мэлтийж
Мөнхийн хайр дэлгэрнэ ээ
Нүднээс чинь урсах
Надин хайрын харцыг
Надад зориулсан гэхээр
Нулимс минь мэлмэрнэ
Чиний минь энгэр дээр
Миний хүсэл эрхлэхэд
Чанх дээрээс бороо
Чагнан шивэрнэ ээ хайрт минь
Нүднээс чинь урсах
Надин хайрын харцыг
Надад зориулсан гэхээр
Нулимс минь мэлмэрнэ