ThunderZ – Тэнгри: Жүрээм

Цагаахан нууран дээр сүүдэр унаж
Цаст хайрхан оройдоо бараантлаа
Этэрээ нь зэлэн дээр эзнээ хүлээсээр
Ирэхгүйг чинь тэр мэдэхгүй ээ
Хайртай чамайг бодон бодон сууна
Тайга чамайг надад санагдуулна аа
Өргөн тэнгэрт нисээд замхарчээ
Өнчирч үлдсэн сэтгэл хуучирчээ

Биднийг салахад салхи хүртэл дуулна
Хад чулуу уйлна, хүрэл зүрх ч хайлна
Хүрэн толгод цайрна, хүчилж инээнэ
Хүдэр хоолой сааралтана, өдөр хүртэл харанхуй
Үзүүр хүртлээ бууралтана үс
Сархад хүртэл ус шиг болж, сатаарах зүйл хэрэгтэй
Хэвтэр дээрээ хөрвөөнө, хэнхдэг цээжинд хөндүүр
Хэтийн зорилго тэртээ хол, хэрчлээт уулсын өндөр дээр
Жүрээм өвдөнө, зөндөө хулжаана нойрыг
Чамайг санах нь ихэснэ, гэхдээ давтамж арай л ойр юм

Санан санан санан санан санасаар
Сар нарны хооронд хүлээж зогсоно
Салхи нь хүртэл мэдээд гуниглажээ
Саруул талдаа хоёул учрахсан

Өнчирч үлдсэн сэтгэл хуучравч үнэндээ би хайртай
Үүрээр унтахгүй, чиний тухай хагас дутуу нойртой
Үгүйлж байсан ч очиж чадахгүй, өвөл ч байсан шатаж байсан
Энэ хувь тавилан, үүрд бишийг мэдэж байсан ч уйтгарлана
Анх барьсан гараас чинь тавьсан
Харж яв гэж сарнаас чинь гуйсан
Хамт байх энэ учралыг хүлээж хайж хайж нэг жарнаас бид олсон
Айж байсан бүхэн минь биелсэн
Айл болоход ганц алхам дутсан
Аль болох болгох гэж оролдсон ч ажил болж чадаагүй
Чамайг санана, сонсоно, харна, манана
Чамаас болоод suicide, зарим нь судсаа ханана
Зүгээр ганц л харахын төлөө зүүдээ хүртэл манана
Зүсэр бороонд сэдэрнэ шарх, зүрх сэтгэл шунана
Хурмаст лусад дурлах адил өндөр дээрээс унана
Хориод сарьдаг үүлсэд хүрэхээр өлмий дээрээ сунана
Чамтай байсан хугацаа богино, хангалтгүй байж тун нь
Чи миний хувьд энэ утаат UB-д хэсэг ирсэн зун нь

Хайртай чамайг бодон бодон сууна
Тайга чамайг надад санагдуулна аа
Өргөн тэнгэрт нисээд замхарчээ
Өнчирч үлдсэн сэтгэл хуучирчээ
Санан санан санан санан санасаар
Сар нарны хооронд хүлээж зогсоно
Салхи нь хүртэл мэдээд гуниглажээ
Саруул талдаа хоёул учрахсан

Цагаахан нууран дээр сүүдэр унаж
Цаст хайрхан оройдоо бараантлаа
Этэрээ нь зэлэн дээр эзнээ хүлээсээр
Ирэхгүйг чинь тэр мэдэхгүй ээ

Sign Up for Our Newsletter