Уранзаяа – Ээждээ ирсэнд баярлалаа

Амьхан ганцхан биед минь
Аз жаргалын наран блон мандсан
Амин үр минь чи ээждээ
Амьдралыг бэлэглэсэн наран билээ

Эрхийн чигнээхэн зүрхэндээ
Ээжийгээ багтаан ивээсэн
Энхрий хөөрхөн үрс минь
Ээждээ ирсэнд баярлалаа
Эрхийн чигнээхэн зүрхэндээ
Ээжийгээ багтаан ивээсэн
Энхрий хөөрхөн үрс минь
Ээждээ ирсэнд баярлалаа

Зураад л байсан юм зүрхэндээ
Зүг зүгээс сураг амилуулж ирсэн
Хонгор үр минь чи ээждээ
Хорвоог гэрэлтүүлсэн наран юм аа

Эрхийн чигнээхэн зүрхэндээ
Ээжийгээ багтаан ивээсэн
Энхрий хөөрхөн үрс минь
Ээждээ ирсэнд баярлалаа
Эрхийн чигнээхэн зүрхэндээ
Ээжийгээ багтаан ивээсэн
Энхрий хөөрхөн үрс минь
Ээждээ ирсэнд баярлалаа

Ерөөл буяныг бэлгэшээдэг билээ
Ертөнц дээр ганцхан ээжийгээ олоод ирсэнд баярлалаа
Жаргал ерөөж сүүгээрээ хурайлъя үрсийгээ
Жаахан үрс минь энх саруул өсөөрэй

Хоёрхон биесийг минь гэрэлтүүлж
Хайрын дээд бэлэг болон ирсэн
Энхрий үр минь чи ээжийгээ
Эгнэгт гэрэлтүүлэх наран билээ

Эрхийн чигнээхэн зүрхэндээ
Ээжийгээ багтаан ивээсэн
Энхрий хөөрхөн үрс минь
Ээждээ ирсэнд баярлалаа
Эрхийн чигнээхэн зүрхэндээ
Ээжийгээ багтаан ивээсэн
Энхрий хөөрхөн үрс минь
Ээждээ ирсэнд баярлалаа

Sign Up for Our Newsletter