Энхцэцэг – Гэрэлт

Гэгээн сайхнаараа нүдээ нээгээд
Гуниг үргээж инээх би дуртай
Маргааш гоё өдөр байгаасай гээд
Мандах нарыг харах би дуртай

Сэтгэлээсээ гэрэлт, чи чадна аа
Бодлоороо гэгээр, чи бас чадна аа
Зүгээр л гэрэлт, гэрэл түгээе
Тийм л гоё орчлонг бид хүснэ ээ

Зовсон бүхэнд сэтгэлээ нээгээд
Зорилгоо дүүргээд баясах би дуртай
Өр зүрх хайр дүүрэн гэрэлтээсэй
Өглөгийн ерөөлөөр өгөх дуртай

Сэтгэлээсээ гэрэлт, чи чадна аа
Бодлоороо гэгээр, чи бас чадна аа
Зүгээр л гэрэлт, гэрэл түгээе
Тийм л гоё орчлонг бид хүснэ ээ

Сэтгэлээсээ гэрэлт, чи чадна аа
Бодлоороо гэгээр, чи бас чадна аа
Зүгээр л гэрэлт, гэрэл түгээе
Тийм л гоё орчлонг бид хүснэ ээ

Санасан саруул үйлсээ бүтээгээд
Сайн хүмүүстэй уулзах би дуртай
Сүү шиг цагаан үйл дэлгэрээсэй гээд
Сайхан чамдаа эрхлэх би дуртай

Сэтгэлээсээ гэрэлт, чи чадна аа
Бодлоороо гэгээр, чи бас чадна аа
Зүгээр л гэрэлт, гэрэл түгээе
Тийм л гоё орчлонг бид хүснэ ээ

Сэтгэлээсээ гэрэлт, чи чадна аа
Бодлоороо гэгээр, чи бас чадна аа
Зүгээр л гэрэлт, гэрэл түгээе
Тийм л гоё орчлонг бид хүснэ ээ

Sign Up for Our Newsletter