Хангай өөдөө харуулдана даа хө
Хатирах хүлэг нь хаа ч хүргэнэ ээ
Хавсрах салхийг ч дагуулна даа
Халирахгүй зүрх цөс нь бий
Ээе, хар сүлд сэр, шүтээнээсээ асуулт ир
Бид харж суухгүй, тулаад шийднэ асуудлыг
Миний амь бат бөх, учир нь миний ам сул биш
Хаан суудлыг авах нь надад одоо нэг их алс хол биш
Мань бүтээнэ ээ, олз хишиг надад үүдээ нээнэ
Орж ирээд тахина шүтээнээ, хүмүүстээ тэнцүү хүртээнэ ээ
Есөн шид нь бүрдэнэ ээ, би идэр есөд ч эрдэнэ ээ
Есөн тэгтэй дансыг нээлгэнэ, санаcан бүгд бүтнэ ээ
Мөнх тэнгэр чонын удам, мөр хайвал мань чинь гудам
I’m living минут тутам, ам хамраар бүгдийг нь утна
Тал нутаг дэндүү уудам, хүч чадал намайг дуудна
Хуцах юм бол араанд зуугдана, хувь тавилангаас үл зугтана
Би батаар, CCB бас Татар, лифтээр биш ээ шатаар
Өрсөлдөгчөө шатаана, давна би бүгдийг нь хатаар
Бахархана би надаар, хамууд битгий сатаар
Хар сүлдний хүчинд хав дар (хав дар)
Хангай өөдөө харуулдана даа, хө
Хатирах хүлэг нь хаа ч хүргэнэ ээ
Хавсрах салхийг ч дагуулна даа
Халирахгүй зүрх цөс нь бий
Харц ардаас гарч ирлээ, хүч чадлаа авч сэрлээ
Хавт Хасараас эд авлаа, хан хөндийд хэрж гарлаа
Харц эсгэнэ хурц гэдгийг нь, арц ганга нь ариусгана
Аз мэдэг тэр тэнгэрийн, анч эрсийн хийморь мэт (хийморь мэт)
Баагиулна, баагиулна, утаа баагиулна
Сааруулна, сааруулна, сааруулна, хурдаа үл сааруулна
Саагиулна, саагиулна, онгод сүнсийг тэнгэрт саагиулна
Наадуулна, наадуулна, нар сарны хооронд наадуулна
Угсаатан дахин төрлөө, үр сад нь тахин шүтлээ
Түр саатан, төрөл садан олон, тушаагүй шиднэ хөлөө
Тушаал минь ирлээ тэнгэрээс, уншаад л шатаа энгэрээс
Унаа нь эмнэг, ундаа нь сархад, улаач хэлсэн жингэрээс холд
Махыг нь ялзартал чана, үүрэндээ өлзийтэй чоно
Нүүрэндээ гал асаасан мань, үхэлтэй ч үзээтэй шаана
Үмхэхдээ ч гүзээтэй тос, өрсөлдье гүйцээд ир бос
Өсөхдөө ч унтраагүй гал, үзэгдээд өнгөрөөгүй тал
Хангай өөдөө харуулдана даа, хө
Хатирах хүлэг нь хаа ч хүргэнэ ээ
Хавсрах салхийг ч дагуулна даа
Халирахгүй зүрх цөс нь бий
(Хангай өөдөө харуулдана даа, хө)
(Хатирах хүлэг нь хаа ч хүргэнэ ээ …)