Choi Joo – Амраг минь

Амраг минь
Хайрын минь дууг сонсоод
Аядуухан аялгуунд нь найган бүжээч
Амраг минь
Хувь тавилангийн эрхээр
Биесийг минь цаг хугацаа элээх атлаа
Сэтгэл зүрх минь хувиршгүй
Хуучрахгүй

Хонгор минь
Хоёул үлдье
Хорвоог гэрэлтүүлэх харцанд чинь хамт үлдье
Ай амраг минь
Хаврын цэцэг минь
Халуун зун, гандах намар
Өвлийн цасан дундаас чи урган бадамлана

Хайрлан байгаа чинь
Хуучны хайрын дуу шиг
Уяран суугаа чинь
Урсгал ус шиг долгиотой
Үүрдийн амраг минь
Үргэлжлэх амь амьдрал минь
Эгнэшгүйеэ
Хорвоог чамгүй төсөөлшгүйеэ
Нар хаяалсан уулсын орой шиг
Үзэсгэлэнтэй юм аа
Сар одод тэнгэрийн дунд туяарна
Чамтай зүйрлэшгүйеэ
Зүйрлэшгүйеэ

Хайрлан байгаа чинь
Хуучны хайрын дуу шиг
Уяран суугаа чинь
Урсгал ус шиг долгиотой
Үүрдийн амраг минь
Үргэлжлэх амь амьдрал минь
Эгнэшгүйеэ
Хорвоог чамгүй төсөөлшгүйеэ
Ай амраг минь

Sign Up for Our Newsletter