Хоромхон мөчид сэтгэл нээгдэж
Хоёрхон зүрх багтах хайранд учирсан
Хос сэтгэл тэмүүлнэ
Золгох хосгүй жаргалд бид итгэж
Чамайг тэвэрсэн
Намайг нөмөрч үнэнг баталж ширтсэн
Намрын тэр орой навчис шаагин дуулсан
Найгах модны дор анх чамайг
Анх чамайг
Би үнссэн
Энгийн эгэл бус үзэсгэлэн
Энхрий ялдам харцаараа бас татсан
Эцэс төгсгөл үгүй мөрөөдөх
Энэрэх ивээх бүхэнд итгэж
Хорвоог бэлэглэсэн бэлэглэсэн
Хажууд байсан ч чамайг санан хүснэ
Намрын тэр үдэш одод баясан бүжсэн
Намуун тэнгэрийн доор анх намайг
Чи үнссэн
Хорвоог бэлэглэсэн
Хажууд байсан ч чамайг санан хүснэ
Намрын тэр үдэш одод баясан бүжсэн
Намуун тэнгэрийн доор анх чамайг
Анх чамайг
Би үнссэн