Гангаа – Sunflower

Энэ бол дуу биш энэ бол миний сэтгэлийн үг DEAR MAMA
Ачийг тань хариулах урт холын бодлын тэнд дараатай яваа
Би ээжийгээ хүүгийн хайраар хэзээ ч дутаагаагүй ааваа
Ганцаар үлдэх гашуун үнэн, тэр бол хамгийн хэцүү даваа
Дүүрэхээ больсон дөрвөн ханатд дөрвөн нүд нэгнийгээ ажна
Тэр үед нэг зүйл дутаад байсан тэр мэдрэмж л хамгийн хачин
Ээж минь өөдөөс хараад хэлнэ ‘сайхан амьдaрна, хоёулаа баяжна’
Багшийн цалин сардаа под хийнэ, гутал муудвал наагаад оёчихно

Нар хэдий мандаад байгаа ч та үгүй бол надад харанхуй
Би юу ч харахгүй
Намайг гэсэн таны хайрыг үерийн үүл нь ч үргээж барахгүй
Үйлийн үр нь ч шүргэж хүрэхгүй

Та миний үүрийн гэгээ, өдрийн наран, шөнийн саран
Нэг л жимтэй хайрын нүүдэл, буцааж нэхдэггүй энэ хайраа
Үгний гоё нь дутаад байх шиг
Өгсөн хайрыг нь мартаад байх шиг санагдах юм даа хааяа
(Sorry mama)
Та миний үүрийн гэгээ, өдрийн наран, шөнийн саран
Нэг л жимтэй хайрын нүүдэл, буцааж нэхдэггүй энэ хайраа
Үгний гоё нь дутаад байх шиг
Өгсөн хайрыг нь мартаад байх шиг санагдах юм даа хааяа

Хэрэг төвөгт орж хэлтэс дээр түүнийг нэг биш удаа дуудаж
Хүрэн зүрхийг нь хөлдөөх шахсан, дэвшээх шахсан үеүд надад олдож
Хэлсэн үг бүрийг нь үл сонсож, дуу хийнэ гэж түүнээс холдож
Зарим шөнөөр нойргүй хонуулж, задарч явсан үе надад олон ч
Ухаан сууна гэсээр удлаа
Төгс хүн байна гэдэг бол худлаа
Хорвоо дээр хоёулаа болохоор
Хүү нь бас заримыг нь боддог боллоо
Таныгаа л түлхүү боддог боллоо
Бор хоногуудыг болгодог боллоо
Нэг насаараа хийх юмаа оллоо
Нэг хоёр тэрбум байтугай тооллоо
Хоолтой хоолгүй хоносон өдрүүд
Хойно нь бодоход сайхан дурсамж
Хорвоо надад хатуугаа түрүүлээд үзүүлсэн нь тэр юмсанж
Айлын том танхил бүсгүй
Алаг үрдээ бүхнээ өгсөн
Ганцаараа бол хэцүүг, анзаараагүй юм шиг
Ганц хүүдээ тэр бүгдийг нь өгсөн
Алдаж оносон ч одоо болсон
Сэтгэлийг нь хариулах цаг болсон
Яг тань шиг бүсгүйг олсон
Жаргал гээчийг тарьдаг болсон
Таны бүтээсэн хүн чинь хүмүүсийн зүрхэнд хүрдэг болсон
Санасандаа хүрчихээд л зогсоно
Тиймээ ээжээ хүү нь том болсон

Нар хэдий мандаад байгаа ч та үгүй бол надад харанхуй
Би юу ч харахгүй
Намайг гэсэн таны хайрыг үерийн үүл нь ч үргээж барахгүй
Үйлийн үр нь ч шүргэж хүрэхгүй

Та миний үүрийн гэгээ, өдрийн наран, шөнийн саран
Нэг л жимтэй хайрын нүүдэл, буцааж нэхдэггүй энэ хайраа
Үгний гоё нь дутаад байх шиг
Өгсөн хайрыг нь мартаад байх шиг санагдах юм даа хааяа
(Sorry mama)
Та миний үүрийн гэгээ, өдрийн наран, шөнийн саран
Нэг л жимтэй хайрын нүүдэл, буцааж нэхдэггүй энэ хайраа
Үгний гоё нь дутаад байх шиг
Өгсөн хайрыг нь мартаад байх шиг санагдах юм даа хааяа

Sign Up for Our Newsletter