Becca – Бороо

Хүмүүс хуурамч сэтгэл хөдлөл хүснэ
Хөндий хоосон гэж хэт их хэлж зүснэ
Юу нь болохгүй гэж
Харуулдаа яг ийм бай гэж
Хайрандаа сохорсон хүн мэт
Яагаад юм бүү мэд
Дахиад нэг өдөр тэр хүнгүй

Хэтэрхий хайран
Холдож чадахгүй
Өдөр шөнө ээлжилж
Бодлоосоо зугтаад ч нэмэргүй
Үнэнээсээ хэлсэн бол яана
Өөрөө ч мэдэхгүй хэг ёг
Хэтэрхий их юм бодно
Хамаг цагаа энд үрнэ
Тогтворгүй нь бид ярихдаа муу

Зөндөө удаан бие биеэ харлаа
Зөндөө олон хүмүүстэй таарлаа
Хэлж амжаагүй зүйл хэтэрхий олон
Миний хувьд бороо болж үлдсэн чи

Явуулж амжаагүй захидлаар шүүгээ дүүрч
Өнгөрсөнд үлдсэн дурсамж дотроос зурж
Юунд ингэж удав
Харамлаад хаа хүрэв гэж
Харамсаад нэмэргүй болж дээ
Нэгэнт өнгөрсөн
Дахиад нэг өдөр тэр хүнгүй

Хэтэрхий хайран
Холдож чадахгүй
Өдөр шөнө ээлжилж
Бодлоосоо зугтаад ч нэмэргүй
Үнэнээсээ хэлсэн бол яана
Өөрөө ч мэдэхгүй хэг ёг
Хэтэрхий их юм бодно
Хамаг цагаа энд үрнэ
Тогтворгүй нь бид ярихдаа муу
Зөндөө удаан бие биеэ харлаа
Зөндөө олон хүмүүстэй таарлаа
Хэлж амжаагүй зүйл хэтэрхий олон
Миний хувьд бороо болж үлдсэн чи

Зөндөө удаан бие биеэ харлаа
Зөндөө олон хүмүүстэй таарлаа
Хэлж амжаагүй зүйл хэтэрхий олон
Миний хувьд бороо болж үлдсэн чи

Sign Up for Our Newsletter