Мөнгөн сарны туяа
Мөнхийн орчлонг гийгүүлнэ
Дундуур ч бай дүүрэн ч бай
Дуу мэт амьдарна аа
Монгол улсад төрсөн, Монгол улсын иргэн
Тулаанд хэзээд бэлэн, дэлдэнэ хэц хэнгэргээ
Хэдэн мод газар, морин туурайн төвөргөөн
Дэлхий даяар гайхуул өв соёлын хөмрөгөө
Монгол хүмүүн алсыг хардаг юм шиг байгаа юм
Зарим нь одод нар сарыг таньдаг юм шиг байгаа юм
Хайр хүндлэл дээр сэтгэл гаргадаг юм шиг байгаа юм
Нүүдэлчин удмын соёлоо сандаг юм шиг байгаа юм
Ханаа зөв тойруулсан тоонот айл гэр
Хэдэн мянган жилийн түүх, энэ бол тайлбар
Адуу малаа хариулж айраг сүүгээ сөгнөдөг
Цөөхөн ард түмнээ дотроо ингэж дүгнэдэг
Нарны алтан цацраг
Над дээр чам дээр тусна аа
Дундуур ч бай дүүрэн ч бай
Дуу мэт амьдарна аа
Мөнгөн сарны туяа
Мөнхийн орчлонг гийгүүлнэ
Хатуу ч бай зөөлөн ч бай
Хайраар бид амьдарна аа
Алдаа оноо хоёрыг тэд бурхад шиг шүүж
Зовлон жаргал хоёрын дээгүүр бүргэд шиг дүүлж
Газар тэнгэрийн завсар үүл шиг тэд нүүж
Үхэл амьдралын дэнсэнд уул шиг бат сууж буй
Аав нар минь, ах нар минь, анд найз нар минь
Амьдралын гараан дээр зогсох дүү нар минь
Ард нь хүлээх амраг хань, алаг үрс чинь
Аав ижий чинь
Ардыхаа төлөө цохилох эр зоригийг чинь бахдаж
Амь насыг чинь
Харамгүй итгэл найдвараар
Хамгаалан сууж байгааг
Хатуужин санагтун
Зоригт хөвгүүд минь
Нарны алтан цацраг
Над дээр чам дээр тусна аа
Дундуур ч бай дүүрэн ч бай
Дуу мэт амьдарна аа
Мөнгөн сарны туяа
Мөнхийн орчлонг гийгүүлнэ
Хатуу ч бай зөөлөн ч бай
Хайраар бид амьдарна аа
Хайраараа бид амьдарна аа