Хайрлана ганцаардлаас зугтсандаа биш шүү
Харахгүй удвал би гунидаг гашуун
Харамлана, чамайг би дандаа
Хажууд минь байгаач бүр бантаад
Тэр намайг сонгосон болохоор хамаатнуудаараа нүдүүлсэн
Жаахан охиныг би дагуулж яваад баахан амьдрал үзүүлсэн
Хэтэрхий мэдрэг болохоор хайр хоёр талдаа үзүүртэй
Хэчнээн их хайртай бас царайлаг байгаад амьдрал хэнд ч хэцүү л дээ
Ургасан болгон навч болдоггүй өгсөн болгон авч байдаггүй
Юун чамтай ярихтай манатай амьсгал нь давчидсан хүн
Хайрлах хүнээ хүн хайрлаад л явдаг түүнийг хайрлах гэж төрсөн мэт
Түүнээс бусад нар ч байсан бай харагдахгүй дэлхийн хөрсөн дээр
Түүний үгсээр тархиа угаалгахаас татгалзаж чадахгүй
Хэлсэн үгс нь хүйтэн байх тусмаа хамаг анхаарлаа салгахгүй
Бусдын үгийг сонсохгүй амьд гэдгээ ч мэдрэхээ болино
Итгэлий нь алдсан ч орхиж чадахгүй хайр нь хэтэрхий болохоор
Түүний дотрыг нэвт харна компьютер томограф ч юм шиг
Түүний үгнээс зөрөхгүй робот шиг програмчлагдаж
Даваа бүрийг хүн давж байдаггүй бүдрэнэ жижиг дов ч байсан
Дандаа дэргэд нь байгаад л байна түүнтэй хамт зовж байсан ч
Хайрлана ганцаардлаас зугтсандаа биш шүү
Харахгүй удвал би гунидаг гашуун
Харамлана, чамайг би дандаа
Хажууд минь байгаа ч би шунадаг
Үнсэлтээр үгээ хэлж болох уу, би шууд
Өөрийг чинь дахиж би олох уу, өшөө
Надаас өөр хүнтэй чи ханьсах уу
Насан турш намайг чи сонсох уу
Хайрласан, дурласан
Хар багаас нь харсан, зорьсон
Хамт байх гэж би сүнсээ зарсан, айгаагүй ээ
Хамгийн дээр нь гарсан, хүрсэн
Харж байснаа барьсан, тавьсан
Хаалга саваад гарсан, харсан
Чи яваагүй ээ
Чамаас өөр юу ч надад байхгүй
Чамаас өөр, чамаас өөр юу ч надад байхгүй
Чамаас юу ч байхгүй
Чамайг би байхад лав юунаас чиг айхгүй
Нүүр минь улайхгүй еэ
Чамайг минь юу ч бай булаахгүй
Чамайг би юугаар ч дутаахгүй, *аахгүй еэ
Чамаас өөр хэн ч надад заахгүй
Чамаас өөр хэн ч надад ингэж том баахгүй еэ
Чи чи чи
Надад чам шиг бүсгүй дахиж олдохгүй
Энд зөвхөн чи бас би
Чи байхгүй бол диваажинд ч үлдэхгүй
Үнсэлтээр үгээ хэлж болох уу, би шууд
Өөрийг чинь дахиж би олох уу, өшөө
Надаас өөр хүнтэй чи ханьсах уу
Насан турш намайг чи сонсох уу
Хайрлана ганцаардлаас зугтсандаа биш шүү
Харахгүй удвал гунидаг гашуун
Харамлана, чамайг би дандаа
Хажууд минь байгаа ч би шунадаг
Үнсэлтээр үгээ хэлж болох уу, би шууд
Өөрийг чинь дахиж би олох уу, өшөө
Надаас өөр хүнтэй чи ханьсах уу
Насан турш намайг чи сонсох уу