Bhiisma – Шар

86 оны бар, зүүсэн банданаа минь шар
Хал үзэж, хат суусан гар
Yeah Yeah Yeah Yeah
Хийж буй зүйлсүүдийг минь хар
Бүгдээр үлэмжийн чанар
Үнэр нь бөөн юмны ганар
Yeah Yeah Yeah Yeah
Өмссөн комбинезон минь шар
Брюс Ли-гийх шиг кант нь хар
Үнэр нь бараг л хүдрийн заар
Гэрэлтэнэ яг л өдрийн нар
Гарал минь Ази болохоор би шар
Gang минь Hangard өнгө нь шар
Галзуурч явлаа олон сар
Зүүсэн нүдний шил минь хар
Систем надаар оролдонгуут би шууд шүд зуусан
Найзуудаасаа зайгаа авсан, юмаа бусдаас нуусан
Намайг гэмт хэрэгтэн гэсэн тэгээд рошконд суусан
Галд орсон, ял хийсэн, дарсан цай уусан
Гарангуутаа шоогоо хаясан, хоёулаа 6 буусан
Гартаа атгаад come back хийхээр ханцуйгаа би шуусан
Гав, гинж, төмөр торыг оюун санаанаасаа хөөж туусан
Гэрлийг бүдэгрүүлэхэд студид микрофондоо ууссан

86 оны бар, зүүсэн банданаа минь шар
Хал үзэж, хат суусан гар
Yeah Yeah Yeah Yeah
Хийж буй зүйлсүүдийг минь хар
Бүгдээр үлэмжийн чанар
Үнэр нь бөөн юмны ганар
Yeah Yeah

Sign Up for Our Newsletter