Night Train – Зөөлөн

Зөөлөн, зөөлөн буух цэнхэр манан
Надаас хэн явсныг чи хэлээч
Тэртээд анивчих ганц одтой
Сэтгэлд тэр нэгэн гэрэлтэнэ

Хүлээ, чи хүлээ
Тэнгэрийн ододтой, чи хүлээ
Намайгаа чи хүлээ

Хөвөн, хөврөн урсах цэнхэр манан
Хаа тэр нэгэн хүрснийг хэлээч
Тэртээд анивчих ганц од чи
Түүний сэтгэлд нь гэрэлтээч

Хүлээ, чи хүлээ
Тэнгэрийн ододтой, чи хүлээ
Намайгаа чи хүлээ

Зөөлөн, зөөлөн буух цэнхэр манан
Надаас хэн явсныг чи хэлээч
Тэртээд анивчих ганц одтой
Сэтгэлд тэр нэгэн гэрэлтэнэ

Хүлээ, чи хүлээ
Тэнгэрийн ододтой, чи хүлээ
Тэртээх гэрэлтэй, чи хүлээ
Цэнхэр манантай, чи хүлээ
Намайгаа чи хүлээ

Sign Up for Our Newsletter