Тэр, өглөөний агаарт хөвсөөр
Хүсэл мөрөөдөл болон
Аз жаргалыг надад авчирсан
Тэр, шүүдрийн дуслууд нэвчсэн
Өвсөн дундуур гүйсээр
Гэрэл гэгээг надад авчирсан
Тэр, өглөөний салхиар аялсаар
Зүрх сэтгэл минь болон
Аз жаргалыг надад авчирсан
Тэр, шөнийн зүүднээс минь сэрээж
Үүрээр нойрсох ододтой
Гэрэл гэгээг надад авчирсан
Чи алсын хол руу намайг дагуулна
Тэртээх хол руу, алсын хол руу
Чи эцсийн удаа намайг дагуулна