Одод асгарах тэнгэр
Хязгааргүй тэнгис рүү
Дүүлэн орох цагт
Чамайг би санана
Бүхнийг би умартаад
Эндээс орхиж явмаар
Хүйтэн салхи сэтгэл сэргээнэ
Хоосон дунд
Бодол санаа
Хэдхэн үгэн дунд эргэлдэнэ
Хоосон дунд
Бодол санаа
Хэдхэн үгэн дунд эргэлдэнэ
Бодлыг нөмрөх тэнгэр
Харанхуйд хөтлөх зам
Цаг хугацаа орон зай
Чиний царай
Бүхнийг би умартаад
Эндээс орхиж явмаар
Хүйтэн салхи намайг сэрээнэ
Хоосон дунд
Бодол санаа
Хэдхэн үгэн дунд эргэлдэнэ
Хоосон дунд
Бодол санаа
Хэдхэн үгэн дунд эргэлдэнэ