Night Train – Цагаан өнгөт асар

Цагаан өнгөт асар
Цайран эргэлдэх тэнгэрийн доор аниргүй
Нисэн үл буух шувуудыг
Нэг нэгээр нь би харуулдана
Урсан өнгөрөх салхины аясаар найган хоцорно

Гансрах хонхны чимээ
Газарт үнс болон замхарна аниргүй
Сэтгэл дотроо чамайгаа
Сэм сэмхнээр би үгүйлсээр
Урсан өнгөрөх салхины аясаар найган хоцорно

Сүүлчийн учрал тэртээд
Сүүмийх гэрэл дунд замхарна
Сэтгэл дотроо чамайгаа
Сэм сэмхнээр би үгүйлсээр

Sign Up for Our Newsletter