Becca, Seryoja – Boomerang

Надад өөрийгөө зүгээр гэж хэлсэн
Хүнээс сонсоогүй ч хараад би мэднэ
Хэлүүлэхгүйгээр түүний дэргэд би
Байсан хүн болохоор
Зүгээр гэдэг үгтэй юм бол
Зүгээр явсан зам мөр нь хол
Тийм болохоор би
Хамаагүй гэдэг
Хармааргүй байдаг

Чи санахгүй гэж үү
Намайг
Тэс өөр зүйл бодоод өдөр хоног өнгөрүүлэх
Тийм амархан гэж үү
Надад огт байдаггүй сэтгэлийг олох тийм
Амархан биш гэж үү

Ahh shit
Come on
Back at it like crack addict
Охин минь дээ
Зүрх чинь зүүн талдаа
Зүгээр мөрөөрөө байхад зөндөө бөөн алдаа
Зөвхөн миний өмнө чи нүцгэн бүр шалдан
Зун цаг ирсэн байна шүүрс алдана
Эр хүний жаргал эзгүй хээр
Гэхдээ чи байхгүй бол би эзэнгүй гэр
Хааяа өөрийгөө мэдэхгүй би зөнгөр гар
Амьдрал бөөрөнхий шүү битгий өнгөц хар
Наадам дээр гурав, найран дээр гурван дуу
Найдвартай нь дээр наадуулаа хая
Намайг сонго
Найзуудаасаа нуу
Наашаа суу

Чи санахгүй гэж үү
Намайг
Тэс өөр зүйл бодоод өдөр хоног өнгөрүүлэх
Тийм амархан гэж үү
Надад огт байдаггүй сэтгэлийг олох тийм
Амархан биш гэж үү

Амархан байсан бол аль хэдийнээ
Гэхдээ араас минь гүйгээд ирвэл тас гүрийнэ ээ
Ахиад л дахиад л дахиад л мэхэлнэ
Арван гурав ниргүүлсэн ч жинхэнээсээ тэглэнэ
Зүрх өвдөх цагтаа өвдөнө
Зөвхөн зөвдөх газраа зөвдөнө
Үг шигдэх газраа шигдэнэ
Энийг шийдэх үедээ шийднэ

Чи санахгүй гэж үү
Тэс өөр зүйл бодоод өдөр хоног өнгөрүүлэх
Тийм амархан гэж үү
Надад огт байдаггүй сэтгэлийг олох тийм
Амархан биш гэж үү

Sign Up for Our Newsletter