Зүрхэн тушаа баруун гар тавьж
Дуулахдаа хоёр нүд аньж байна
Бодсондоо хүрэхээр байж ядан
Маниус судсанд цус буцална аажим
Тогоо шанага үзэг харандаа хайч ч
Зэвсэг байж л байвал бүгд gadget
Ээрэм талаар амаараа би микэн дээр хэдэн зуун volt дамжуулна яг л Жанчив
Гурван зуун жил өгсөн Манжид
Одоо ч бид бүгдийг нь санаж байна
Тооны илүүгээс айж үзсэнгүй онгод тэнгэр тэтгэнэ гэж итгээд жанжид
Хуяг үгүй яарин хувцастай ч дайрах мөчид гамин гэдэргэ дайжина
Тэр дайчдын мөртэй зам жимээр одоо БТР найман дугуу майжина
Тал нутгийг нөмрөх тэнгэрийн хэр цэлмэг бас ямар цэнхэрийг
Мэдрэн энхрий эх орондоо энх цагт найранд үр сад нь шимнэ айраг
Өвөг дээдэс зайрангийн мөрөн дээр хон хэрээ эргэлдээд
Нэгэн зэрэг дайрна хурдан хүлгийн шандаст арми
Яруу алдарт хар сүлд салхинд ийшээ тийшээ
Халуун яг л пийшин өмнөд хил дээр тэмээ тэшинэ
Чи мэднэ шүү дээ ямар ч сэдвээр би magician
Гийгүүлэгч эгшиг авдар сум мэт ийш нь тийш нь
Хар сүлд
Хар сүлд
Хар сүлд
Хувцас зас сүүлийн удаа утас тасла
Ор хөнжил гудас зас доороо зэрэг алх дувцс давцс
Хөвгүүдтэй нуувчинд дас тухла сэтгэлээрээ зутарснаас л дээр
Хээрийн бэлтгэлд бүхээгтэй ногоон машинтайгаа
Дүрэм энгийн монгол хэл шиг
Цоожоо татаад тийш нь шидчих
Монголчлоод шийдчихнэ гол төмөр халаад байвал усаа гамна дээр нь шээчих
Акурк гишгин нуувчинд тэгш хэмд шүгэлдэнэ хөгжим эгшиг
Уртраг өргөрөг бүхий чиглэлд чихээ дараад наад хоёр уулаа тэгшил
Артиллер харамгүй буудахад нарыг тоосонд харанхуйлж бороотой аянга дуудсан
Өвгөдийн ариухан хар сүлд тахиулан уянгалуулсан
Хорин нас хүрэхтэй гүйтэй байж бас нэг shawty зүрхэндээ
Цэрэг дүү хүү түүнийгээ бодоод цээжин дотор нь гал дүрэлзэнэ
Яруу алдарт хар сүлд салхинд ийшээ тийшээ
Халуун яг л пийшин өмнөд хил дээр тэмээ тэшинэ
Чи мэднэ шүү дээ ямар ч сэдвээр би magician
Гийгүүлэгч эгшиг авдар сум мэт ийш нь тийш нь
Хар сүлд
Хар сүлд
Хар сүлд