Vande, O.Z – Яав ч үгүй

Над шиг чамайг гэх сэтгэл өөр хаа ч үгүй
Хагацна гэж чи минь бүү ай яав ч үгүй
Надаас илүү хайрлах хүн байвал явж өгье
Над шиг чамайг гэх сэтгэл хаа ч үгүй

Ямар ч бүтэн зай үлдээгүй чиний сэтгэлийн гүнд
Үүрүүлсэн ачааг чинь хуваалцъя гэхэд хэтэрхий хүнд
Ядуугийн зовлон ямах дайны дурлал
Яалт ч үгүй хоёр хүүхдийн ядан бүтээсэн гар урлал
Түмэн олны дундаас чамайг шүтэж гарандаа шүүрч
Дурсамжаа буулгахын тулд хөөрхий бал харандаа зуурч
Дэвтэр шиг дүүрэн
Дэр шиг минь зөөлөн
Дэлхий шиг уудам болохоор
Дутаах вий гэж дулаан гараар төөлнө

Бүх юм цоо шинэ байсан
Бараг будаг нь ханхалсан
Миний цоож чи байсан
Үргэлж дууг минь чангалсан
Би хоо гэж байсан
Бидний ноо хэнд байсан
Бусад нь доог хийж байсан
Битгий тоо гэж байсан
Уулзах бүртээ баяртай салахдаа бид гунигтай
Бараг мартсан байсан мэдрэмжүүдээ
Чамаас би буцааж авсан

Над шиг чамайг гэх сэтгэл өөр хаа ч үгүй
Хагацна гэж чи минь бүү ай яав ч үгүй
Надаас илүү хайрлах хүн байвал явж өгье
Над шиг чамайг гэх сэтгэл хаа ч үгүй

Хаалганы цаана хэрүүл уруул
Хаачсан ч бай миний буруу
Үзсэн бид илүү дутууг
Тоогоогүй ч тавидаг сувгууд
Хааяа би ажил завгүй
Лааз онгойно дотор давгүй
Гунхсан бүсгүйг шүтэж амьдарна Улаанбаатарт даргүй
Чиний алхах харгуй өдөр байг үргэлж саргүй
Өөр нөхөртэй болсон ч гэртээ байгаасай түр таргүй
Чиний хажууд даруухан байж байж болохуу жил минь баргүй
Чин үнэнгээ хэлье baby call me залуу Бархүү
Чиний оронд хэрэв өөр хүн байсан бол
Хөврөх өдрүүд хөтлөх гар минь яг ямар байх байсан бол
Яадаг царайгаа гаргах нь сонин байна
Чи миний оронд байсан бол
Хэн ч энэ зовлонг давж чадахгүйг амлая бидний оронд байсан бол

Уулзах бүрдээ баяртай салахдаа бид гунигтай
Бараг мартсан байсан мэдрэмжүүдээ
Чамаас би буцааж авсан
Над шиг чамайг гэх сэтгэл өөр хаа ч үгүй
Хагацна гэж чи минь бүү ай яав ч үгүй
Надаас илүү хайрлах хүн байвал явж өгье
Над шиг чамайг гэх сэтгэл хаа ч үгүй

Sign Up for Our Newsletter