The Royal Heartaches – Биш байж

Цастай шөнө, улаан дарс
Цайвар шаргал лаа, цантсан цонх
Царс модны цаанаас цоо ширтэн зогсох
Зог туссан тэр цор ганцаараа
Харцаараа, хармагцаа
Тэр ганцаараа
Хэнд ч хэзээд хэн нэгний
“хэн нэгэн” үе бий аж
Гэвч хэн ч хэзээ ч хэн нэгний
“хэн нэгэн” байхад хангалтгүй аж
Ганцаараа, хэнд ч “ганцаараа” биш байж

Гарц хайсан түүний харц
Газарт үлдсэн гар хөлийн мөр
Агаарт үлдсэн аврал эрсэн үгс
Амьсгаа нь үгүй аниргүй гүн

Хар цагаан, харцаараа
Хармагцаа, хэнд ч ганцаараа
Хэнд ч хэзээд хэн нэгний
“хэн нэгэн” үе бий аж
Гэвч хэн ч хэзээ ч хэн нэгний
“хэн нэгэн” байхад хангалтгүй аж
Ганцаараа, хэнд ч “ганцаараа” биш байж
Биш байж

Биш байж, биш байж, биш байж
Биш байж, би байж, тэр байж
Биш байж, тийм байж, тэнд байж
Би байж, надад би, би байж
Хэнд ч хэзээд хэн нэгний “хэн нэгэн” үе бий аж
Гэвч хэн ч хэзээ ч “хэн нэгэн” байхад хангалтгүй аж
Хэн ч ганцаараа биш байж
Биш байж
Биш байж

Sign Up for Our Newsletter