Азартайж, Намуун – Амирлангуй

Аниргүй нам гүм
Амирлангуйд ганцаараа
Амар тайван шөнийн нойронд
Чамтай хамт
Зүүдэнд минь учран саатахад
Зүрх сэтгэл минь уужрах юм
Зөвхөн чамтай хамт баймаар байна

Наран ургаж гэгээ ороход
Намайг зүүдэлж сэрээсэй
Саран гийхэд саруул шөнөөр
Дахиад зүүдэнд ирээсэй
Өдөр бүрийн үдшийн бүрийг
Зөвхөн чи минь чимээсэй
Ганцхан чамтай хамт баймаар байна

Өдөр бүр цаг үргэлж
Хайр минь хэвээрээ, хувирахгүй
Өдөр бүр цаг үргэлж
Хайр минь шинээрээ, хуучрахгүй

Аниргүй нам гүм
Амирлангуйд ганцаараа
Аялгуулаг дууны найралд чамтай хамт
Зөөлөн аяс зүрхэнд хүрэхэд
Зүүд нойрыг минь үргээх юм
Зөвхөн чамтай хамт баймаар байна

Одод түгэх намуун оройг
Онгон саран дүүргэнэ
Он жилүүдийг бодогдуулан
Оюун санааг дүүргэнэ
Үнэн хайрын уран үгсийг
Миний зүрхэнд хүргэнэ
Ганцхан чамтай хамт баймаар байна

Өдөр бүр цаг үргэлж
Хайр минь хэвээрээ, хувирахгүй
Өдөр бүр цаг үргэлж
Хайр минь шинээрээ, хуучрахгүй

Sign Up for Our Newsletter