Бямбажав – Хүүхэд морь хоёр

Дэрвэс дэрвэсхэн дөрвөн туурайнаа
Дэнжигнэн тэнцсэн морьны хүү
Дэлхийд ганцхан тахийн удам
Дээвэр цэнхэр тэнгэрийн хүлэг ээ

Барааны газраас сугарч тасарсан
Багаасаа уралдсан хүүхэд морь хоёр оо

Зэрвэс зэрвэсхэн эргэж хараад
Зэрэгцээ морьдоос сугарч гараад
Хаагуур давхих хурдыг таньсан
Хашир уяачийн захиас хадаастай

Барааны газраас сугарч тасарсан
Багаасаа уралдсан хүүхэд морь хоёр оо

Сортос сортосхон чимээ чагнаад
Сэргэлэн хүүхдийн гийнгоо
Салхинаас урьтаж давхиж ирдэг
Самсаа шархируулсан морь минь ээ

Барааны газраас сугарч тасарсан
Багаасаа уралдсан хүүхэд морь хоёр оо

Sign Up for Our Newsletter