Бодолдоо би живэн живсээр энд ирлээ
Хэзээнээс ингээвдээ мэдэхгүй ээ хэн мэдлээ
Цонхон дээр нарны туяа бүжиглээд
зовхи нүдээ аниад түүх эхэлсээн
Энэ одоо цаг юм гэнэ
Эрвээхий торгон хормой
Энгэрлүү нь дүүлэх дуртай
Эмээ бас ээжийн охин
Амьдрал гэдэг хад чулуу байгаагүй ээ
Аниргүй харанхуйгаас бусдаар айгаагүй ээ
Нүдэнд нь гал дүрэлзэж
Мөрөөдөл үл хүрэлцэнэ
Мөрөнд нь үүл шүргэхэд
Гарандаа уул өргөсөн
Хэзээ ч мартахгүйгээр дурсамжуудаа тэврүүлээд одсон
Үлдээч гэж гуйх эрхгүй ч өмнөх өөртөө хамгийн хайртай
Чамайг инээгээсэй гээд уйлхаа мартсан юм шүү
Чамайг цэцэглээсэй гээд үндэс нь болсон юм шүү
Хоёр зүрх дотор минь байхаас эхлээд
Хоёр нар дэлхий дээр мандсаар ирсээн
Зулай нимгэн зүрх зузаан өвлөж авсан
Хүний арьс нөмөрсөн бурхнаас
Зуураад байдаг хайртай гэдэг үгийг хэлэх гэхээр л хоолойны угнаас
Надад амьдрал бэлэглэсэн хэрнээ
Намайг амьдрах шалтаг нь гэдэг
Хэзээ ч мартахгүйгээр дурсамжуудаа тэврүүлээд одсон
Үлдээч гэж гуйх эрхгүй ч өмнөх өөртөө хамгийн хайртай
Намайг инээгээсэй гээд
Уйлхаа мартсан болохоор
Намайг цэцэглээсэй гээд
Үндэс нь болсон болохоор
Хоёр зүрх дотор минь байхаар ирлээ