B.L.M.D – Нөгөө дууг

Ширээнээс миний толгой
Өндийхөд сонсогдсон дүрс
Миний урдаас арчаагүй зэлгий гэж зүхнэ
Исэж бугласан гашуурал надад бий
Эрүүл согтуу явах хогийн зааган дундах харанхуй
Эргэн тойрон гүйлдэж намайг зодож хүлэх пацаны
Mxanad-ын сүнсээр дамжиж ирсэн өвгөн Хоттабыч

Чөтгөр ирж намайг егөөдөөд
Дуулаад өг гэж хэлсэн нөгөө дууг
Чөтгөр ирж намайг егөөдөөд
Дуулаад өг гэж хэлсэн нөгөө дууг

Исэж бугласан гашуурлыг
Эрүүл согтуугийн заагаар хазаж
Унтаа сэрүүний дундуурх фантазид
Хуваагдсан дотор минь нэг мөр сална

Чөтгөр ирж намайг егөөдөөд
Дуулаад өг гэж хэлсэн нөгөө дууг
Чөтгөр ирж намайг егөөдөөд
Дуулаад өг гэж хэлсэн нөгөө дууг

Sign Up for Our Newsletter