Дижитал, 3 охин – Усан нүдэн гүнж

Чи минь миний сэтгэлд нисдэг зүpхний бяцхан шувуухай билээ
Чин зүрхээр хайрлаж явдаг үзэсгэлэнтэй гүнжхэн билээ
Намайгаа тэврэн уйл бүхнийг мартан уйл
Энхрий ялдам бүсгүй минь чи энэ хорвоог уяртал дуул
Чи би чив чимээгүй нам намуухан тэрхэн үдшийн тэргэл саран доор нь зогсоно
Би чамайг тэврэн үнсэнэ хонгор бүсгүй чамайг хайрлах сэтгэл зүрх минь нэгнээ түшнэ
Бүлээн зүрх минь аажим аажмаар чам руу тэмүүлэн түгшинэ

Чи минь намайгаа би чинь чамайгаа чин зүрхэндээ хайрласан
Чи бид хоёр үргэлж хамтдаа гэж хариулсан
Чамайг л хайрлах гэж би энэ хорвоо дээр төрсөн мэт
Чамгүйгээр утгагүй зүрх зогсож үхсэн мэт
Хэн хэндээ туниж зөрүүдлэх үе зөндөө
Аа гэхдээ хайрласаар байна яг үнэндээ
Амьсгалыг чинь мэдэрч ойртоход би дуртай
Ойртоход би дуртай 


Усан нүдэн гүнж минь чи минь уйл уйл даа
Урт хар сормуусаа дэрвэн байж уйл хонгор минь чи
Хаа хамаагүй үг хатуудаж байж анзаарсангүй
Хажууд минь байхад хайрлаж чадсангүй

Холын холд яван одсон хонгорхон минь хаана байна
Хоёр зүрх нэгнээ үгүйлсэн хором цаг хугацаа байна
Тэртээх тэр өдрүүдийг би эргэн дурссаар байна
Тэр чигээрээ яг хэвээрээ дахин дурласаар байна
Амьдарсан цаг хугацаагаа алдаанд тооцоод хэрэггүй
Амалсан бүхэн санаснаар болно гэж үгүй
Тэнэглэх болгонд минь тэвчээд чи өнгөрч байж
Тийм их хайрыг би мэдрээгүй зөнгөрч байж

Өнгөрсөн бүхний хойноос өөрийгөө зовоогоод яахав дээ
Өнөө маргаашийн тухай хэн ер нь таахав дээ
Маргалдаж гомдох үе маргаан нь томдох үе
Мангар шд гэж инээлдээд тайвшраад намдах үе
Уурандаа хэлсэн үг хутганаас хурц иртэй
Удахгүй тайвшрахад сэтгэлд үлдэх сэвтэй
Яаж тийм амархан мартаж чадах юм бэ
Мартаж чадахгүй нь ээ

Нулимс урсаад нууцхан шаналаад байна хайрт минь
Намрын бороонд сэтгэл сэмрээд байна амраг минь
Хаа хамаагүй үг хатуудаж байж анзаарсангүй
Хажууд минь байхад хайрлаж чадсангүй

Өдөр бүхэн наран мандана тэр бүхэнд хоёул гунина
Тэнэг намайг уучил өршөө миний хонгор гүнж минь
Битгий уйл даа усан нүдлээд яахав дээ
Жаргалдаа ташуурч ингэж явсан биш дээ би
Чи минь үнэн сэтгэлдээ тунгаан бодож ухаардаа
Угаас надад ганц хайр бий
Тэр бол чи дэмий хий ингэж нэг нэгэндээ гомдож туниад яахав дээ
Итгэл сэтгэл байгаа цагт хагацана гэж юу байхав дээ

Яг үнэндээ цаг хугацааг буцааж болдогсон бол
Ямар их хайртайгаа хэлээд тэврүүлэхсэн
Яруухан тэр үдшийн болзоондоо догдолдогсон
Яарч хэлсэн үгээ буцааж сэтгэлээ эвлүүлэхсэн
Гунигтай шиврэх бороонд алхана ганцаараа
Гудамжинд зөрөх хүмүүс дунд харцаараа
Чамайг хайж одоо ч гэсэн хайр хэвээрээ
Чи минь намайг тэврээрэй

Усан нүдэн гүнж минь чи минь уйл уйлдаа
Урт хар сормуусаа дэрвэн байж уйл хонгор минь чи
Хаа хамаагүй үг хатуудаж байж анзаарсангүй
Хажууд минь байхад хайрлаж чадсангүй

Нулимс урсаад нууцхан шаналаад байна хайрт минь
Намрын бороонд сэтгэл сэмрээд байна амраг минь
Хаа хамаагүй үг хатуудаж байж анзаарсангүй
Хажууд минь байхад хайрлаж чадсангүй

Sign Up for Our Newsletter