GIA – Дураараа

Зөвхөн чиний тухай бичсэн тэмдэглэлүүдийг
Зуун удаа чи уншвал бодлоо өөрчлөх үү
Зүгээр л асууя сонсооч миний хэлэхийг
Чихэрлэг үг чиний хүсэлд нийцэх үү
Зуу зуун шөнө чи дураараа
Зүүдэнд минь эргэлдсэн
Зуу зуун жил өнгөрсөн ч
Зураг шиг үлдэх дурсамж

Хүнийх болсон ч сэтгэл чинь
Хөрөөгүй байгааг мэдэрч байна
Өнөөдрөөс би чамайг бодохгүй гэж
Өөртөө уг нь өчнөөн амласан
Зүрхэнд чинь асаасан лаагаа
Зуун удаа би үлээсэн байх аа
Тийм ээ би сүүлд нь ойлгосон
Тэр бүх зүйл дууссаны дараа

Зөвхөн чиний тухай бичсэн тэмдэглэлүүдийг
Зуун удаа чи уншвал бодлоо өөрчлөх үү
Зүгээр л асууя сонсооч миний хэлэхийг
Чихэрлэг үг чиний хүсэлд нийцэх үү
Зуу зуун шөнө чи дураараа
Зүүдэнд минь эргэлдсэн
Зуу зуун жил өнгөрсөн ч
Зураг шиг үлдэх дурсамж

Хүнийх болсон ч сэтгэл чинь
Хөрөөгүй байгааг мэдэрч байна
Өнөөдрөөс би чамайг бодохгүй гэж
Өөртөө уг нь өчнөөн амласан
Зуу зуун шөнө чи дураараа
Зүүдэнд минь эргэлдсэн
Зуу зуун жил өнгөрсөн ч
Зураг шиг үлдэх дурсамж

Зөвхөн чиний тухай бичсэн тэмдэглэлүүдийг
Зуун удаа чи уншвал бодлоо өөрчлөх үү
Зүгээр л асууя сонсооч миний хэлэхийг
Чихэрлэг үг чиний хүсэлд нийцэх үү
Зуу зуун шөнө чи дураараа
Зүүдэнд минь эргэлдсэн
Зуу зуун жил өнгөрсөн ч
Зураг шиг үлдэх дурсамж

Sign Up for Our Newsletter