Хажууд минь суугаа чамаас
Харцаа би салгаж чаддаггүй ээ
Хамтдаа хийж болох бүх зүйлсийг
Дотроо төсөөлөн сууна
Гүүрэн дээр чамайг би харлаа
Оосортой цүнхээр чинь таньлаа
Сэтгэл дэх эрвээхэй минь
Энэ тэрүүгээр дүүлэн ниснэ
Намар анх харсан болохоор
Навчсыг унахаар би дандаа
Чамайг санадаг бас боддог
Догдолдог ч юм уу
Гүүрэн дээр чамайг би харлаа
Оосортой цүнхээр чинь таньлаа
Сэтгэл дэх эрвээхэй минь
Энэ тэрүүгээр дүүлэн ниснэ
Намар анх харсан болохоор
Навчсыг унахаар би дандаа
Чамайг санадаг бас боддог
Догдолдог ч юм уу