ENI – Тайван

Туулын урсгал шөнөдөө сайхан сан
Дотор хүнээ уудлан ярилцах сан
Хоёр нүд минь баяраар дүүрдэг сэн
Холын одод аниргүйд цугладаг сан

Зуун жилээр дуурсагдах ид шидтэй
Ид шидийн гэмээр тансагхан үнэртэй
Зун болохоор сэтгэл сэргэх шиг тэ
Зун болохоор хөдөө гадаа үргэлж бодох нь ээ
Уул усаа эргэж тойрох хэрэгтэй
Гараа хавсран залбирна
Угаас бид байгальтайгаа нэг тэ
Дуундаа уяраад
Дуундаа уяран дуулна аа
Дурсамжуудаа
Дугтуйлж аваад зугтаамаар

Туулын урсгал шөнөдөө сайхан сан
Дотор хүнээ уудлан ярилцах сан
Хоёр нүд минь баяраар дүүрдэг сэн
Холын одод аниргүйд цугладаг сан

Хөдөө гараад сэтгэл санаа
Хэсэг зуурын амгалан
Хөдөө гараад зарим хүний
Ааш авир нь амирлана
Өдий болтол өсгөж өгсөн
Ижий аавдаа талархана
Өглөө босоод наранд мөргөе
Хоёр гараа хавсарна
Хавсарна үргэлж залбирна
Одоо л тайвширна
Хамаг чангаараа би сэтгэл ханатал хашгирна
Өөрийгөө барьж сур
Өрөөлийг таньж сур
Өдөр бүр хэмнэлд төөрсөн ч чи
Хүслээ дарж сур

Sign Up for Our Newsletter