Гэрэлчулуун – Амин Монгол

Хуурын аялгуу намайг уяраана
Хайртай бүхнийг минь яагаад бодогдуулна вэ
Хамгаас нандин зүрхний нутагтаа би
Хөрс шороог нь очоод үнэрлэх юмсан

Уртын дуундаа нулимсаа даадаггүй би
Уулсаа сэтэртэл яагаад санана вэ
Амин зүрхний шүтээн нутагтаа би
Агаар уснаас нь хүртээд тайтгарах юмсан

Даанч хол байна даа Монгол нутаг минь
Даль суугаад нисээд хүрмээр байна
Даанч хол байна даа Монгол нутаг минь
Даль суугаад нисээд очно оо би

Хүний нутгийн сайханд сэтгэл минь дулаацсангүй ээ
Хүйн нутгаа яагаад үгүйлнэ вэ
Агуу хаадын өлгий нутагтаа би
Адууны тоосонд хийморио сэргээх юмсан

Даанч хол байна даа Монгол нутаг минь
Даль суугаад нисээд хүрмээр байна
Даанч хол байна даа Монгол нутаг минь
Даль суугаад нисээд очно оо би

Амин зүрхний шүтээн нутаг мину зээ

Sign Up for Our Newsletter